March 18, 2016

Оюу Толгой маань 2015 онд хэрхэн ажиллаж вэ ?

Хүчин чадлын ид үедээ Монгол улсын ДНБ-ий 30%-г гаргана гээд байгaa Оюу Толгойн төсөл маань 2015 онд хэрхэн ажиллаж вэ гэдэг тухай товч тайлбараа өөрийн вэб хуудсанд оруулжээ. http://www.turquoisehill.com/s/news_releases.asp?ReportID=742911 Нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны үнэ унаж байгаа энэ үед зэсийн орлого экспортын орлогын бараг тал хувийг дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд үүний тал нь ОТ-с гарч байгаа гэхээр Монгол улсын хувьд маань яалт ч байхгүй чухал ач холбогдолтой төсөл юм. Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхээр эдийн засагт нөлөөлж эхлэнэ, бүрэн хүчин чадалдаа хүрэхээр зэс гэдэг эрдэс Монголын эдийн засагт, ОТ гэдэг төсөл Монгол улсын хувьд бүр ч том эд болох нь тодорхой. 2014 онд зэсээс 1 тэрбум долларын орлого олж байсан бол 2015 онд энэ хэмжээ бууж 830 сая болж, алтны орлого нэмэгдэж 651 сая-с 790 сая болтлоо өссөн байна. Сонирхолтой нь алтнаас олсон орлогын хэмжээ зэсийн орлоготой бараг адил хэмжээнд байна шүү. Гэхдээ аливаа уурхай эхлээд хамгийн их эдийн засгийн үр өгөөжтэй хэсгээсээ л эхэлдэг л дээ, хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд. 2016 оноос эхлээд гэхдээ алтны гарц болон хэмжээ бууна гэсэн хүлээлттэй байгаа юм байна, орлогод н сөргөөр нөлөөлөөд зардал нь өндөр хэвээр байвал санхүүгийн үзүүлэлтэд нь хэрхэн нөлөөлөх юм болдоо. Мөнгөнөөс олдог хэмжээ бол бага юм байна. Үйлдвэрлэл болон хүргэлтийн зардал багагүй хэмжээгээр буурч 850 саяас 630 сая доллар хүрлээ. 2014 онд 240 сая долларын алдагдалтай ажиллаж байсан бол 2015 онд 307 сая долларын ашигтай ажилласан байна. Энэ бол сайн л мэдээ байх даа. Ашигтай ажиллана гэдэг чинь тохироо ёсоороо Монгол улс 34%-иа авч таарна, үүнийгээ зээлэндээ өгнө. Гэхдээ ямар ч байсан зээлээсээ төлөөд эхэллээ гэдэг чинь манай талд ашигтай мэдээ байх. Мөн Cash position сайжраад 2014 онд 862 сая дооларын cash-тай байсан бол 2015 онд 1,343. сая доллар болж зузаарсан байна. Өглөгийн хэмжээнд онцын өөрчлөлт гараагүй байна. Товхчондоо энэ хүнд цагт Монголын түүчээ компаний үзүүлэлт сайжирч байгаа нь сайн хэрэг гэж ойлголоо.

No comments: