May 15, 2015

Хятад гангийн үйлдвэрлэл буурахын зэрэгцээ хаягдал төмрийн хэрэглээ өсч байна, энэ нь бидэнд яаж нөлөөлөх вэ?

2014 онд Монголоос экпортолсон коксжих нүүрсний хэмжээ 15 сая орчим (Боловсруулж баяжуулсан болон баяжуулаагүй нүүрс хамтдаа, цэвэр баяжуулсан нүүрсэнд шилжүүлвэл үүнээс бага тоо гарна) байсан бол Хятадын коксжих нүүрсний хэрэглээ 610 сая тонн байж. Манай коксжих нүүрсний нийт экспорт Хятадын коксжих нүүрсний хэрэглээний дөнгөж 2%. За нийт нүүрсний хэрэглээ нь ойролцоогоор 4 тэрбум тонн гэвэл манай нүүрс хятадын нийт хэрэглээний 0.4%. Экспортоо зогсоочих гуйгаад ирэхгүй хаачдаг юм гэж тэнэгтдэг нөхдүүд бий. Манайх нүүрсээ экспортлохоо зогсоочихвол эд нар авахгүй хаачдаг юм биш зүгээр л авахаа больчихно, оронд тэртээ тэргүй өөрсдийнхөө marketshare-г томруулах гэж оролдсоор байгаа Австралиас (болон бусад нүүрс экспортлогчдоос) авчихна, 20145 онд нийт коксжих нүүрсний импортын 50%-ийг нь дангаараа хангачихсан, 100% ч хангаж чадах боломжтой улс. Австралид үер болсон үед 2011 онд манайх Хятадын коксжих нүүрсний импортын талыг хангаж байлаа. Хэрвээ одоо арга хэмжээ авч дэд бүтцээ байгуулж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхгүй бол Манай коксжих нүүрсний экспорт сайжрах, үүнээс орлого олохын тулд дахиад Австралид үер болохыг хүлээх хэрэгтэй болно. Гэхдээ 2011 онд Хятадын дотоодын нийлүүлэлт нь эрэлтээ гүйцдэггүй байсан бол одоо эсрэгээрээ эдийн засаг нь удааширч гангийн үйлдвэрлэл буурч байхад дотоодын коксжих нүүрсний уурхайн олборлолтын хүчин чадал нь гол аймгуудад өссөн байгаа, тиймээс Австралид үер болсон ч манайхыг учиргүй царайчлааад байхгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Сүүлийн үед дэлхийн болон Хятадын зах зээл хэт их нийлүүлэлттэй болсон тул үнэ унаж ФОБ Австрали 77 ам доллар, Хятадын зүүн эргийн үнэ 85 ам доллар хүртлээ уруудлаа.(2015 оны 5 сар) Хятад улс 1996 онд 100 сая тонн түүхий ган (ширэм ч гэж ярьдаг) үйлдвэрлэдэг байсан бол 2014 онд 822 сая тонн хүрээд тэгээд эргээд бууруулах бодлого барьж байна. ... The industry's rapid, government-subsidized expansion during those decades -- it went from producing 100 million tons of steel in 1996 to 822 million tons today -- had some disastrous consequences, especially for the environment... Нэмээд хэлэхэд энэ үйлдвэрлэлийн хэмжээ бас буурч байгаа, саяхан Хятадын Ган төмөр үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан мэдэгдлээр эхний улиралд ширмэн төмрийн үйлдвэрлэл 1.7% буурсан (сүүлийн 20 гаран жил өсөлттэй байсан) үзүүлэлттэй байна. One change is that Chinese officials are becoming increasingly forthright about the industry’s woes. Zhu Jimin, Executive Vice-Chairman of the government-run China Iron and Steel Association, didn't shy from highlighting that China's crude steel production declined 1.7 percent year-on-year in the first quarter of 2014. Мөн Хятадад хаягдал төмрийн нөөц ихсэж байгаа, байгаль орчинд хортой үйлдвэрлэл гэдгээр төмөр хайлуулахад коксын хэрэглээг бууруулах зорилттой ажиллаж байна. /2013 оноос эхлэн олон үйлдвэр хаалгаа барьж нүүж, дампуурч, үйлдвэрлэл нь хязгаарлагдаж байгаа, цаашид ч үргэлжлэх хандлагатай байна/ Oдоогоор нийт ширмийн үйлдвэрлэлийн 11% орчмыг эзэлж байгаа хаягдал төмрөөс ширэм гаргах үйлдвэрлэлийн хэмжээг 30%-д хүргэх бодлого баримтлана гэсэн байна. Meanwhile, other speakers explained that the Chinese government will soon offer legal and financial incentives to steel mills that use scrap metal as a raw material, in hopes of weaning the industry off far more polluting and energy-intensive iron ore production. (Currently only 11 percent of China’s steel is made from scrap; the government would like to raise it to 30 percent.) http://www.bloombergview.com/articles/2015-05-14/china-decides-big-steel-is-too-big Энэ нь ойролцоогоор нэмэлт 150 сая тонн ширмийг хаягдал төмрөөс гарган авна гэсэн үг. Үүнд хэрэглэгдэх 90-100 сая тонн кокс, тус коксыг үйлдвэрлэх 130 сая тонн орчим коксжих нүүрсний хэрэглээ байхгүй болно гэсэн үг. Монгол хэрвээ жилд 15 сая орчмыг экспортлодог гэвэл манай улсын 3 жилд экспортлох коксжих нүүрсний хэмжээтэй тэнцэх хэмжээний хэрэглээ удахгүй байхгүй болно гэсэн үг. Манай коксжих нүүрсний хятадын импортод эзлэх хувь багасаад өрсөлдөгчийн хэмжээ нэмэгдээд байдаг, нөгөө талаас хэрэглээ байхгүй болоод байдаг. Гэтэл бид өртөг зардлыг бууруулж өрсөлдөх чадвараа дээшлүүлдэг гол зүйл болох дэд бүтцийг нь батлахгүй улстөржөөд байдаг. Төмрийн хүдрийн хэрэглээнд ч гэсэн сөргөөр нөлөөлнө, ойролцоогоор 260 сая тонн төмрийн хүдрийн хэрэглээ байхгүй болохоор байна. Төмрийн хүдрийн экспорт 2014 онд 7 сая орчим байсан, тэгэхээр манай 40 жилийн төмрийн хүдрийн экспорттой тэнцэх хэмжээний хэрэглээ байхгүй болох гэж байна. Энэ нь манай төмрийн хүдрийн экспортод бас сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Угаасаа ч сая төмрийн хүдрийн үнэ Хятадын зүүн эрэгт 47 ам доллар хүртэл буусан. Бас 1 зүйл хэлэхэд аливаа ордыг ашиглах явцад зөвхөн коксжих нүүрс олборлоно гэж байхгүй дунд нь эрчим хүчний хэрэглээнд хэрэглэгдэх нүүрс зайлшгүй гарна. Наанадаж доод давхаргын коксжих нүүрсийг авахын тулд дээд давхаргын эрчим хүцний нүүрс болон хөрсийг хуулах шаардлага гарна (Жишээ нь л гэхэд Таван Толгой 6.4 тэрбум тонн нөөцтэй хирнээ үүний 1.4 тэрбум нь л кокосжих гээд байгаа биздээ, үлдсэн 5 тэрбум нь эрчим хүчний л нүүрс) Олборлохгүй байж чадахгүй (тэгээд ч сорчлон олборлох хуулиар хориотой) ашиглахгүй гээд хаяж болохгүй. Дээрээс нь олборлолтын явцад гараад ирэх тэр их нүүрсийг хаях гээд ч талбай олдохгүй хаа нэгтээ шингээх зайлшгүй шаардлага гарч ирнэ, ямар талбай дүүрсэн тул кокжих нүүрс буулгах талбай байхгүй гээд олборлолтоо зогсоолтой нь биш. Улаанбаатар руу зөөж түлье гэхнээ тээврийн зардлаа дийлэхгүй, тэгээд ч авчирлаа гээд зуухны горим таарахгүй. Зөөж аваачиж өөр газар асгана тэр нь зардал болно, байгаль орчны бохирдол үүсгэнэ. Амнаас нь үнэгүй аваачээ гээд гуйсан ч тээврийн зардлаас болоод тэрнийг авах сонирхолтой айл гарахгүй. Тэгвэл энэ нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам нь бас л төмөр зам болно. Зардал буураад эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай болоод ирвэл худалдан авагч гарч ирнэ. Цаашлаад тэр бүс нутагт нь цахилгаан станц бариад цахилгаан дамжуулах шугамаар экспортлох болон төвийн шугамаар дамжуулан дотоодын хэрэглээ ихтэй газрууд руугаа явуулах хэрэг гарах болох байх. Ингээд бодохоод төмөр замаа л бушуухан барьж ашиглалтад оруулах хэрэгтэй байгаа юмдаа. Бусад бүх хөрөнгө оруулалтуудаа зогсоогоод яг улсад мөнгө оруулж ирж байгаа хэдэн салбарын дэд бүтцийг нь л сайн шийдэж өгөх хэрэгтэй, аливаа хөгжсөн улсууд иймэрхүү аргаар л хөгжсөн байдаг. Бүх дэд бүтэц нь нэг дор гараад ирдэггүй урт удаан хугацаанд баригдаж шинэчлэгдэж сайжирч ирдэг. Гэхдээ л хэрэгтэй нь тодорхой юмыг эхлүүлэхгүй бариад байгаа нь эмгэнэл юмдаа. Юу ч мэдэхгүй байгаа нийт олныг юм мэддэгүйгээр нь далимдуулж хулхин дээр нь цэцэг ургуулж түүгээрээ амь зогоодог энэ олон улстөрч, популистуудыг хэзээ нэг таниж ойлгоцгоох юм бол доо.

No comments: