April 28, 2015

Хятадын эдийн засаг Австралид хэрхэн нөлөөлж байгаа нь Монголд ч мөн адил нөлөөлнө.

Хятадын эдийн засгийн тухай ойлголт өгөхөд аятайхан мэдээ байна гэж бодоод хуваалцаж байна, Хятадын эдийн засгийн дэлхийд эзлэх хувь хэмжээ, Австралийн эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн тухай бичсэн байна. Ерөнхийдөө Австралид хэрхэн нөлөөлөх нь Монголд хэрхэн нөлөөлөхтэй бараг адил, учир нь аль аль нь л Хятадад уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлодог. Нэг ялгаатай нь, Австралийн экспорт Хятадаас хамаарах хамаарал тийм ч өндөр биш (хэдийгээр сүүлийн жилүүдэд ихэнхийг нь Хятадад экспортолж байгаа боловч, далайд нээлттэй учраас бараагаа Япон, Солонгос, Зүүн өмнөд ази, Европ хүртэл хүргэдэг) бол Монголын экспорт урд хөршөөсөө бараг 100% хамаарч байна (хамаарлаа хэрхэн бууруулах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй). Бичлэгийн төгсгөлд Австрали цаашид зөвхөн Хятадын барилгажилтад анхаарах биш (үүгээр төмрийн хүдэр, коксжих нүүрсний экспортыг хэлж байна) Хятадын хэрэглээ (үйлчилгээ, боловсрол - Хятадаас олон мянган сурагчид жил болгон Австралид боловсрол эзэмшихээр явдаг, хүнс - хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд болон аялал жуулчлал, жилдээ хэдэн мянган Хятадыг авчраад сурчихвал овоо л орлоготой болно гэхдээ юу хүсдэгийг нь ойлгох хэрэгтэй, учир нь ихэнх Хятадууд одоохондоо байгалийн сайхныг ойшоох нь бага, илүү шоппинд чиглэсэн байдаг /Жишээ нь л гэхэд Central Tower-ийн доороос Zegna, Louis Vuitton-с худалдан авалт хийж байгаа Хятадуудыг хэд хэдэн удаа харсан/ бол арай хөгжсөн хэд нь аялах байгальд дуртай байдаг, Хонг Конг, Тайвань, Сингапур гэх мэт, тэгэхээр хэнийг хэрхэн татах вэ гэдгийг судлах хэрэгтэй.) Зөвхөн өнөөдөр ч биш цаашдаа яах вэ гэдгээ манай хөгжингүй өрсөлдөгч нар хараад тодорхойлоод ажиллаад эхэллээ, бид ч гэсэн эрвийх дэрвийхээрээ эхэлж л байвал уг нь зүгээр юмсан, дандаа ниргүүлсэн хойноо хашгирах биш. ... Over the next six years, China is expected to average just 6.3% annual growth, compared with 8.6% in the previous six years and an average of 9.7% this century. But slower growth doesn’t mean China is becoming unimportant. One reason it is growing by less than in the past is China’s economy is so much bigger than it once was. In 2004, China’s economy was roughly three times the size of Australia’s economy (in US dollar terms). Now it is more than seven times the size, and by 2020 the IMF expects China’s economy to be nearly 11 times the size of ours. And that size means that even slow real growth still translates into a massive amount of production. Over the next six years, China’s economy is expected to grow by about 70% of the size of Australia’s economy. To put it another way, every 17 months over the next six years, China’s economy will increase by an amount equal to Australia’s GDP. In the past six years China has contributed an astonishing near 40% towards total world GDP growth, and while over the next six years that contribution is expected to be less (about 27%) but it will remain as a the overwhelmingly largest contributor. Australia’s economy – and much of the world’s– remains greatly linked to the growth of China. The big change, however, will be for Australia to take advantage of the consumption habits of the Chinese rather than just the massive construction. Our services, education, food and tourism sectors will be the industries looking to take advantage not merely from growth in China, but from its massive size. http://www.theguardian.com/business/grogonomics/2015/apr/27/china-the-economic-behemoth-gives-australian-mining-a-glimmer-of-hope

No comments: