December 26, 2011

Монголын эрчим хүчний нүүрс Хятадад борлогдох уу

Өмнө нь хэдэн зуун сая тонн нүүрсний ордтой, нэг улсын нүүрсний нөөцийн хэмжээ тэдэн биллион гэдэг тоо харж байснаас нэг улсын нэг аймгийн олборлолт жилийн 1 тэрбум тонн, эсвэл нөөц нь 2 триллион тонн гэсэн зүйлс харж байсангүй. Манай хэдэн эрх баригчид Таван Толгойгоо эргэлтэд оруулах гэсээр байтал Хятадууд хойд мужийнхаа төмөр замын сүлжээгээ манай хилээс алсхан татчих вий дээ.

China's Inner Mongolia coal output hit 908 mln tonnes in Jan.-Nov. period

The coal output in China's largest coal producing region, Inner Mongolia, rose 26.6 percent year-on-year to 908 million tonnes in the first 11 months of the year. The output in November was 94.1 million tonnes, up 18.1 percent year-on-year, the autonomous regional economy and information technology commission said in a statement
Thursday. The northern Inner Mongolia autonomous region had proven coal reserves of 741.4 billion tonnes, the largest nationwide, at the end of last year. It surpassed neighboring Shanxi province to become the largest coal producing region last year with an annual output of 782 million tonnes. Shanxi's coal output reached 790 million
tonnes in the Jan.-Nov. period, an annual increase of 18.6 percent, according to the provincial statistics bureau. The November output rose 15.3 percent to hit a monthly record of 80.8 million tonnes due to a spike in the demand for the fossil fuel to power generators and provide heating in winter.

Source: Xinhua

Asia's largest coal reserve discovered in China's Xinjiang
China has discovered an 89.2-billion-tonne coal reserve at Sha'er Lake in northwest Xinjiang Uygur autonomous region, which experts say is the largest of its kind in Asia. "We have submitted an exploitation plan for the superlarge coal field to the central authorities. Once approved, the exploitation will officially begin," Wei Cheng, deputy director of the Sha'er coal field excavation headquarters, said Thursday. Prospecting experts have spent a year calculating the coal field's reserves,Wei said. "The coal's quality is fine, with low sulphur, low phosphorus, low
ash, high caloricity and relatively fewer harmful elements," he said. Reports estimate there are coal reserves of over 2 trillion tonnes in Xinjiang, or about 40 percent of China's total coal reserves.

Source: Peoples Daily

December 6, 2011

"Bluff"tdag Battulga vs. "Fact"dag Battsengel

Х.Баттулга: ҮЗХ дүгнэх биз

-Уржигдрын Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудлаас юуны өмнө тодруулмаар байна. “Эрдэнэс Тавантолгой” уурхайн нүүрсийг нэг тонныг нь 70 ам.доллараар зарах гэрээ хийж байгаа талаар хуралдаанаар яригдсан юм уу. Зах зээл дээр нүүрсний үнэ үүнээс хавьгүй өндөр байгаа шүү дээ?

-Яг 70 ам.долларын тухай яриагүй юм. “Эрдэнэс Монгол” компанийн IPO-г хийж, хувьцааг нь бирж дээр гаргах асуудал яригдсан. Ямар ч уул уурхайн компанийн хувьцааг бирж дээр гаргахад тэр уурхай байгаа улсын хууль эрх зүйн орчин, дэд бүтцийг нөхцөлийг дагаж хувьцааны үнэ өсч, буурдаг. Гэтэл Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” компани юу хийгээд байна гэхээр Тавантолгойн нүүрсийг урьдчилсан гэрээгээр зараад, авсан мөнгөнөөсөө иргэдэд тараах маягтай юм сэдэж байна. Зүй нь нүүрсээ ахиу үнээр, их хэмжээгээр зарах гэрээ хийгээд, мөнгөөр нь дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлээч гэдэг саналыг л би тавьсан юм.

-Тавантолгойн уурхайгаас нүүрс олборлож эхлээгүй байгаа ч урьдчилаад нүүрс зарах гэрээ хийж байгаа. Ер нь энэ нөхцөлдөө шахагдаад хямд үнээр гэрээ хийсэн байж магадгүй гэсэн хардлага байгаа юм л даа?

-Магадгүй биш ээ. Хийчихсэн! Ухаахудагийн уурхайтай хийсэн гэрээг нь дуурайгаад “Эрдэнэс Монгол” компани бас 70 ам.доллараар гэрээ хийчихэж байгаа юм. Өнөөдөр зах зээл дээр хүрэн нүүрс 110 ам.доллар, коксжсон нүүрс бол 300-350 ам.долларын үнэтэй байна. 40 доллар хаачив? Энэ бол хулгай. “Ард түмний өмч-өөс” хумсалж, хулгайлж байгааг л би шүүмжилсэн. Харамсалтай нь Засгийн газрын хуралдаан дээр дэмжлэг авсангүй. Уг нь санаж сэрээд явмаар юм.

-Төрийн өмчийн Тавантолгойгоос хулгай хийгээд нүүрсийг нь хямдаар зарж болдог юм байж. Тэгвэл хувийн хэвшлийн Ухаахудаг коксжсон нүүрсээ яагаад тийм бага үнээр зарж байгаа юм бол. Аль болох ашгийн төлөө явна биз дээ?

-Ухаахудагийн 70 ам.долларын үнэ чинь хуурамч үнэ. Хилийн цаана өөр үнэтэй, давхар гэрээ хийгээд 40-50 долларын зөрүүг Монголын татварын албанд бүртгэлгүй дансаар авдаг. Монгол Улсдаа бол 70 ам.доллараар борлуулсан гэдэг хуурамч гэрээгээ үзүүлээд, тэр үнээрээ татвар төлдөг. 2010 онд Монголын компаниуд 15 сая тонн нүүрс Хятад руу борлуулснаас ердөө 200 сая ам.долларын татвар авсан гэж байгаа. Энэ бол Европын хөлбөмбөгийн клубын нэг тамирчны л үнэ ш дээ. Уул уурхайд нүүрс голлох салбар болсон гээд байдаг, гэтэд иймхэн мөнгө төсөвт орж байна. Тэрнийг нь төр засаг нь хараагүй юм шиг дүр эсгээд сууж байж болохгүй. Монгол улс нүүрсийг Австралиас илүү их хэмжээгээр Хятад руу экспортолсон гэж байна. Австралийн төсөвт нүүрснээс хоёр тэрбум гаруй доллар орчихоод байхад илүү ихийг зарсан Монголын төсөв орж ирж байгаа юм байхгүй. Энэ бол хий хөөс. Маш аюултай. Ерөнхийдөө баялгийн хуваарилалт хэдхэн хүн дээр төвлөрөөд “1-ийн эсрэг 99” гэдэг эхэлж байна. Өнөөдөр дэлхий хавтгай болчихлоо. Лондонд амьдарч байгаа хүн, энд амьдарч байгаа хүн хоёр ав адилхан нөхцөл, мэдээлэл, сэтгэл зүйтэй. Тэнд баялгийн тэгш бус байдалд бухимдахдаа ядуус бослого гаргасан. Улаанбаатарт тэрэн шиг бослого гарвал манай хөгжил 15-20 жилээр ухарна. Египет, Ливи, Сири, Судан, Европын зарим оронд ямар үйл явц өрнөж байна? Бүр Нью-Йоркт баялгийн тэгш бус байдалд эгдүүцэж жагсаж эхэллээ. Эргэн тойронд ийм үйл явц саяхан, жилийн өмнө, сарын өмнө, долоо хоногийн өмнө болоод байхад бид сайн эргэцүүлэх л хэрэгтэй юм даа.


... -Төр муу менежер гэдэг. Нэг үгээр бол Засгийн газар. Төрийн ажил үр ашиг муутай, хувийн хэвшлийн ажил жинхэнэ зах зээлийн утгаараа сайхан явдаг гэсэн ойлголт байдаг. Энэ л жишгээр Засгийн газар яваад байна уу.

-Ухаахудагийг эзэмшиж байгаа Хятад-Монголын хамтарсан компани яг таны хэлээд байгаа шиг гомдлыг байнга гаргадаг. Төр юу юм бэ, засаг юу юм бэ. Бид л хийнэ гэж. Энэ компани сүүлдээ хийхгүй ч юмгүй боллоо. Утаагүй зуух, хүүхдийн памперс ... Үнэн хэрэгтээ бол энэ компанийн бүх ажлыг төр бэлдэж өгдөг, бэлдүүлдэг ч гэж болох байх. Тендер бол төрийн өгч байгаа зууш шүү дээ. Тэгэхээр энэ компани уг нь төрдөө гомдоллоод байх хэрэггүй байгаа юм. Төр бүх юмыг нь хийж өгсөн. Спирт бал бурмыг авахдаа төрөөр түшүүлсэн, Ухаахудагийн дөрвөн хувийг авч өгсөн нь бас Төр. Тавантолгойг татвар төлөгчдийн мөнгөөр л төр нөөцийг нь 1970-аад онд тогтоосон. Тэрнээсээ тэдэнд өгсөн. Ухаахудагийн нөөцийг өнөөдрийн үнэлгээгээр тооцоход дөрөв биш харин нийт нөөцийн бараг 40 хувийг нь тэд авчихсан л байгаа байхгүй юу. Дөчин хувийг нь дөрөв, таван гэр бүл авчихсан. Үлдсэн нь 2.7 сая иргэнд ногдох маягийн байгаа. Нэг төрийн бус байгууллага энэ талаар тооцоо хийгээд ард түмэнд Ухаахудагийнхаас хэдэн мянга дахин бага мөнгө ногдохыг бодоод гаргачихсан мэдэгдэж байсан. 96 хувьд нь дөрвөн хувиас бага ашиг ногдоно. Тэд Ухаахудагийн нөөцөөр Хонконгийн биржээс дөрвөн тэрбум долларын хөрөнгө босгожээ. Гэтэл бидэнд байгаа 96 хувийг Дэлхийн банк болон бусад олон улсын санхүүгийн байгууллагууд 15 тэрбум доллар гэж үнэллээ. Уг нь энгийн тоо бодоход дөрвөн хувь нь дөрвөн тэрбум болсон юм бол 96 хувьтай бид 96 тэрбумтай л болох ёстой доо. Гэтэл . . . Энэ бол тун шударга бус. Ухаахудагийнхан жинхэнэ ёсоороо нөөцийн дөрвөн хувиа л аваад бусдыг нь ард түмэндээ буцааж өгөх ёстой. Ухаахудагийн төмөр зам барих шийдвэрийг хэн гаргасан юм. Төр. Эрчим хүчний шийдвэрийг нь хэн гаргаж өгсөн юм. Төр. Тэдний ажлыг төр засаг бүх ажлаа хойш тавиад л хийж байгаа. Том Тавантолгойн хувьцаа уг нь тэднийхээс түрүүлж гарах ёстой, гэтэл байдаггүй. Засгийн газрын сайд нарт Ухаахудагаас орон сууц өгчээ. Тэрний нэг нь сая Н.Энхбаярын хэрүүлээр тодорхой боллоо. Ц.Нямдорж тэднээс тансаг байр авч, тэрийгээ түрээслэдэг гэж хэллээ. Одоо бусад сайд нарынх нь авсан зүйл тодорхой болох байх. Хувийн компанийн ажлаас төрийнх хоцроод яваад байдаг. Энэ нь ойлгомжтой, зохион байгуулалттай шүү дээ.

Одоо Энержи Ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн ярилцлагыг хүргүүлье.

“Монголчууд бид ажиллаж чадна гэдгийг харуулах зорилготойгоор Энержи Ресурс компанийг байгуулсан”

Сүүлийн үед уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон ашигт малтмалын орд газруудаас олж буй ашиг орлого, үнэлгээтэй холбоотой, ташаа утгатай мэдээллүүд гарах болсон. Тодруулга авахаар Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй уулзлаа.

-Ухаа Худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийг өнөөдөр мэдэхгүй хүн байхгүй байх. Гэтэл сүүлийн үед танай компанийг нүүрсээ хил дээр нэг үнээр зараад, хилийн цаана давхар гэрээгээр зараад, илүү олсон ашгаа улсын татварт бүртгүүлдэггүй гэх мэтээр ярьж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Манай компанийн хувьд олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй, нээлттэй компани учраас хагас жил тутам санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй гаргаад явдаг. Эдгээр тайлангууд дээр жилийн туршид ашиг, борлуулалтын орлого, татварын хэмжээ ямар байсан бүгд нээлттэй бичигдсэн байгаа, хэн ч хараад, нягтлаад үзэх боломжтой тул илүү тайлбар хэрэггүй биз ээ. Тайлан дээр бичигдсэн бүх тоо, дүн мэдээ Монгол Улсын татварын алба, гаалийн мэдүүлэгт бүртгэгдээд шалгагдаад явсан учир хөдөлшгүй, маргаангүй гэдгийг хэлэх нь илүүц байх. Яг тодорхой үнийн тухайд гэвэл бид нэг тонн түүхий нүүрсийг ойролцоогоор 95 ам.доллараар борлуулж байна. Нүүрс баяжуулах үйлдвэр маань ашиглалтад орсноор энэ оны 6-р сараас эхлэн бид баяжуулсан нүүрсийг тонн тутамд ойролцоогоор 155-160 ам.доллараар борлуулж байна. Энэ бол нэмүү өртөг шингээж, илүү үнэд хүргэж байгаа хэлбэр. Гэхдээ нэмүү өртөг гэхээр зарим тохиолдолд буруугаар ойлгох зүйл байдаг учир бага зэрэг тодруулга хэлье. Коксжих нүүрсний эцсийн хэрэглэгч бол гангийн үйлдвэрүүд. Нэг тонн түүхий нүүрсийг баяжуулаад ойролцоогоор 650 кг баяжуулсан нүүрс гаргаж авдаг. Шууд 1 тонн баяжуулсан нүүрс болчихгүй байгаа биз? Өртөг нэмэгдэх үе шат бүрт хорогдол гарч явна. Ингээд тооцоод үзэхлээр хэдий баяжуулаад, боловсруулаад, үнээ нэмж чадаж байгаа боловч яг үнэндээ 1 тонн эцсийн бүтээгдэхүүн тутамд ойролцоогоор 10 ам.долларын бодит нэмэгдэл бий болж байна. Энэ 10 долларын нэмүүг бий болгохын тулд бид нүүрс баяжуулах үйлдвэр, түүнийг дагалдах усан хангамж, цахилгаан эрчим хүч, тээвэрлэлтийн авто зам зэргийг байгуулж, өөрийн хөрөнгө оруулалтаар шийдэхэд 500 сая орчим ам.доллар одоогоор зарцуулчихаад байна. Ингэхлээр энэ их хэмжээний хөрөнгө оруулалтыг нөхөхийн тулд хамгийн багадаа 50-60 сая тонн нүүрс олборлож, баяжуулж, тээвэрлэж, борлуулах шаардлагатай. Жилд бид 5-10 сая тонн баяжуулсан нүүрс үйлдвэрлэж, борлуулна гэвэл дор хаяж 5-10 жил шаардагдах нь. Энэ бүх хугацааны зах зээлийн савалгаа, эрсдэлийг хөрөнгө оруулагч өөрөө үүрэхээр тооцсон хэрэг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 250 орчим ам.доллар байна, яагаад тэр үнэд хүргэж чадахгүй байна вэ гэж шууд асуух нь учир дутагдалтай. Коксжих нүүрсний хэрэглэгч гангийн үйлдвэрүүд далайн эргийн боомт хотуудад төвлөрсөн байдаг. Австралиас тэдгээр боомтуудад нүүрс хүргэхэд тээвэрлэлтийн зардал бага, харин далайд гарцгүй манай орны хувьд далайн боомтуудад нүүрсээ хүргэхийн тулд тээвэрлэлтийн зардлыг борлуулалтын үнэндээ тусгахаас өөр аргагүй. Энэ утгаараа тээвэрлэлтийн дэд бүтэц буюу төмөр зам зайлшгүй шаардлагатай. Бид Австралитай өрсөлдөж, үнээ өсгөхийн тулд төмөр замын суурь бүтэц бий болгох шаардлага нэн тэргүүнд тулгарч байна. Энийг хүн бүр мэдэж байгаа байх. Уг нь тээвэрлэлтийн өртөг буурч, бид нүүрсээ өндөр үнэд хүргэж чадвал тэр хэрээр экспортын орлого нэмэгдэж, улсад төлөгдөх татварын хэмжээ өснө. Ер нь багцаагаар аваад үзэхэд нийт ашгийн 40 орчим хувь нь татвар, шимтгэл, хураамж хэлбэрээр улсын төсөвт очиж байгаа шүү дээ.

-Татварын тухайд Монголын нүүрсний салбар улсын төсөвт хэр хувь нэмэр оруулж байна вэ? Хятад руу монголчуудаас бага нүүрс экспортолсон Австрали улс нүүрснээс жилд 2 тэрбум долларын татварын орлого олж байхад монголчууд өнгөрсөн жил ердөө 200 сая ам.долларын татварын орлого олсон нь хардлага дагуулж байгаа?
-Энэ жил Монгол улс Хятад руу экспортолсон нүүрснийхээ хэмжээгээр Австралийг ардаа орхисон нь үнэн. Монгол Улс өнгөрсөн жил нийт 15 сая орчим тонн нүүрс өмнөд хөршид нийлүүлсэн байна. Гэтэл Австрали бол Хятадаас гадна Япон, Солонгос гээд олон зах зээлд нүүрс нийлүүлдэг, нийт дүнгээрээ жилд 250 сая орчим тонн нүүрс экспортолдог улс шүү дээ. 250 сая тонн нүүрс гаргаад 2 тэрбум доллар олсон байхад манай улс 15-16 сая тонн нүүрс экспортлоод 200 сая долларын татварын орлого олсон байна, харьцуулаад үзэхэд дүйцэхүйц үзүүлэлт байх.

-Энержи Ресурс компани Хятадын хөрөнгө оруулалттай, Хятадтай хамтарсан компани гэж хэлсэн байх юм. Танайх үнэхээр үндэсний компани мөн үү?
-Аливаа зүйлийг тийм, ийм гэж тодорхойлохдоо хангалттай мэдээлэлд үндэслэж ярих хэрэгтэй байх л даа. Манайх бол Монгол Улсад бүртгэлтэй, Монголын аж ахуйн нэгж. Нийт 2,000 гаруй ажиллагсадтайгаас ердөө 3,4-хөн гадаад мэргэжилтэн бий, үлдсэн нь монголчууд. Манай компанийн хувьцааны 60 гаруй хувийг М-Си-Эс, Петровис, Шунхлай гэх зэрэг үндэсний компаниуд эзэмшиж байна. Мөн тодорхой хувийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк эзэмшдэг. Нээлттэй хувьцаат компани учраас олон нийтэд нээлттэй байгаа хувьцааны тодорхой хувийг Австрали, Америк, Ази, Номхон далайн олон улсад нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сангууд болон дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгө оруулагчид эзэмшиж байна. Мөн Би-Ди-Сек, MICC зэрэг брокерийн фирмүүдээр дамжуулж Монголын олон иргэн, аж ахуйн нэгж манай хувьцаанаас худалдаж авсан байдаг. Ер нь ч анхнаасаа Энержи Ресурс компанийг Монголын уул уурхайн салбарт дан гадаад компаниуд байгааг өөрчлөх, монголчууд ганц нэгээрээ чаддаггүй юм гэхэд нийлээд ажиллая гэдэг зорилгоор үндэсний компаниуд нэгдэж байгуулсан шүү дээ. Үүгээрээ ч бид бахархдаг.

-Танай компани Хонконгийн хөрөнгийн биржид 4 тэрбум орчим доллараар үнэлэгдэж байхад төрийн өмчийн том Таван толгойг 15 тэрбум орчим доллараар үнэлсэн байна. Энэ нь Ухаа Худагийн нөөц том Таван толгойн бараг 40 хувьтай тэнцэнэ гэсэн үг үү?
-Энержи Ресурс ХХК Таван толгойн бүлэг ордод эзэмшиж байсан нийт 6 лицензээс 5-ыг нь 2008 онд төрд албан ёсоор хүлээлгэж өгснийг хэн хүнгүй мэдэх байх. Ухаа Худаг орд нь Таван толгойн бүлэг ордын талбайн 4, нөөцийн 6 орчим хувийг бүрдүүлдэг. Үүнийг өнөөг хүртэл хийгдэж ирсэн гадаад, дотоодын мэргэжлийн судалгаануудын дүнд хэдийн тогтоосон. Ер нь ч энэ тоо хэмжээг геологи, уул уурхайн мэргэжлийн судлаачид баталж ярихаас биш 10 хувь, 20 хувь, сүүлдээ 40 хувь мэтээр өсгөж ярьж байгаа нь мэргэжлийн бус хүмүүсийн үндэслэлгүй яриа болов уу. Ингэж өсгөж ярьлаа гээд газар доор бодитой оршин байгаа зүйлийн хэмжээ нь өөрчлөгдчихгүй нь ойлгомжтой. Яг одоогийн ханшаар манай компанийн зах зээлийн нийт үнэлгээ 3.2 тэрбум орчим долларт хэлбэлзэж байна. Энэ бол хөрөнгө оруулагчид манай компанийг энэ хэмжээнд үнэлж байна гэсэн үг. Гэхдээ зах зээлийн нийт үнэлгээ гэдэг нь компанийн нийт хувьцааг зах зээлийн тухайн үеийн дундаж ханшаар үржүүлж гаргадаг хийсвэр ойлголт болохоос биш шууд бэлэн мөнгө мэтээр ойлгож болохгүй юм. Өнөөдрийн зах зээл дээр 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа компани бүх хувьцаагаа зараад шууд 1 тэрбум доллар халааслана гэсэн ойлголт огтоос байхгүй. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой”-г 15 тэрбум доллараар үнэлсэн нь анхны суурь үнэлгээ учраас менежмент нь сайн явагдаж, дэд бүтцээ хөгжүүлж, үйл ажиллагаа нь сайн байвал цаашид хэд ч болж өсөх боломжтой. Нөгөө талаас багахан хэмжээний нөөц эзэмшдэг, үйл ажиллагаа нь эхлээ ч үгүй хэр нь олон улсын зах зээлд хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа компаниуд ч байна. Иймээс олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй гадаад, дотоодын бусад олон компаниудын зах зээлийн үнэлгээг харьцуулж, ул суурьтай судалгаа, мэдээлэлд үндэслэж ярих нь зүйтэй гэж бодож байна.

Г.Хонгорзул

МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ БОДЛОГО БА УРД ДУНД ХОШУУНЫ ШИЙДВЭР

Хамгийн сүүлийн бичлэгээ оруулснаас хойш жил гаран хугацаанд толгой өндийж блогт бичлэг оруулах завгүй л ажилласан шиг байна, нэг ч бичлэг байхгүйг бодоход. Гэж өөрийгөө юм хийсэн хүн болгож харагдуулах гээд ч яахав, гол шалтгаан нь залхууд л байгаа биз хүлээн зөвшөөрье. Өмнө нь эндээс нэг, тэндээс нэг энтертэйнмэнт ч юм шиг, урлагийн ч юм шиг зүйлс бичдэг байснаа болиод бодитоор мэдээллийн үнэн зөвийг нь ялгаж салгаж сууж байгаа хүний хувьд Монголын эдийн засгийн одоогийн хамгийн том өргөгч хүч болох нүүрсний салбарын тухай бага сага зүйл бичдэг юм уу гэж бодлоо, тогоон дотор нь байгаагийн хувьд. Эхний ээлжинд бичих цаг байхгүй тул бэлэн нийтлэл, сурвалжлага зэргийг оруулахаар шийдлээ.

МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ БОДЛОГО БА УРД ДУНД ХОШУУНЫ ШИЙДВЭР

Өвөрмонголын Баяннуур аймгийн Урд дунд хошуу ны удирдлага, Нүүрсний нийгэмлэгийнхэн Монголын нүүрснээс тонн тутамд 60-120 юанийн хураамж авах шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргажээ. Энэ тухайгаа импортлогч аж ахуйн нэгжүүддээ мэдэгдэж, өөрсдийн ашиг орлогыг тооцон, нүүрсний үнийг Монголын талтай ярилцах үү рэг өгсөн байна. БНХАУ-ын та лаас Мон голд тулгах гэж буй энэ шийдвэрээр түүхий нүүрсийг гадагшаа борлуулсны хөлсөнд тонн тутамд 60 юань, угаасан нүүрсний тонн тутамд хадгалалтын хураамж гэж 120 юань авах юм байна.

Үүнийг нэг талаас Урд дунд хошууны дотоодын импортлогч компаниудад зориулан гаргасан шийд вэр гэж ойлгож болох ч нөгөө талаас Монголын экс портлогч ком паниудаас авах ху раамж хэмээн ойлгож болохоор байгаа юм. Эх сурвалжууд үүнийг үгүйсгэхгүй байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Хятадын импортлогч компаниуд өөрсдийн алдагдлаа Монголоос экспортлох нүүрс ний үнэнд давхар шингээнэ хэ мээн хэлж байна. Хэрэв үүнийг Монголын тал, манай экспортлогч компаниуд хүлээн зөвшөөрвөл жилд дунджаар 400 гаруй сая ам.долларыг Хятадын талд “хураалгах” тооцоо гарчээ.

ХЯТАДЫН ТҮНШИЛТ АЖИЛ ХЭРЭГ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ

Тооцоо бодьё. Өнгөрсөн жил 18.3 сая тонн нүүрс түүхийгээр нийлүүлж, энэ жил хоёр сая тонн орчмыг баяжуулан БНХАУ-д экспортлоно. Хамгийн багаар 18 сая түүхий нүүрсээ тонн тутмыг нь 60 юаниар тооцвол нэг тэрбум 80 сая юань. Үүнийг ам.долларт хөрвүүлбэл 170 сая ам.доллар болно. Энэ бол Монголын түүхий нүүрсийг худалдан авч хятадын бусад бүс нутагт нийлүүлснийхээ тө- лөө Өвөрмонголын Баяннуур аймгийн Урдын дунд хошууны авах хураамж. Харин одоо бая жуулсан нүүрсний тухайд тооцьё. Энэ жил хоёр сая орчим тонн баяжуулсан нүүрсийг БНХАУ-д экспортлоно. Тонн тутмыг нь 120 юаниар тооцвол 240 сая юань буюу 40 сая орчим ам.доллар болно. Энэ бол баяжуулсан нүүрсээ Баяннуур аймгийн нутаг дэвсгэр дээр хадгалуулсны төлөө Монголоос авах Хятадын татвар. Энэ хоёр хураамж нийлээд нийтдээ 200 гаруй сая ам.доллар болж байна. Үүнийг хамгийн багаар буюу өн гөрсөн онд экспортолсон түүхий нүүрс болон энэ жил экспортлох бая жуулсан нүүрсний хэмжээ гээр тооцсон.

Ирэх 2012 оноос нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж 41.6 сая тоннд хүрэх урьдчилсан прогноз бий. Тэр үед Хятадад төлөх энэ төлбөр, хураамжийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Харин энэ ачааллыг дааж, давж гарах нүүрс экспортлогч компаниуд Монголд үлдэхгүй л болов уу. Уг нь Өвөрмонголын хошуу гэдэг Монгол Улсынхаар бол сумтай адил хэмжээний статустай, засаг захиргааны нэгж юм. Өнөөдөр Монгол Улсын экспорт, эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг бол сон нүүрс ийнхүү Хятадын нэг жижигхээн хошууны удирдлагын шийдвэрээс шууд хараат байдалд орчихсныг энэ үйл явц харууллаа. Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх, хямд, хамгийн хямд бас дахин хямд зарчмаар баялгийг нь авч түүхий эдийн бэлтгэл бааз болгох Хятадын төрийн бодлого ийнхүү Өвөрмонголын захын нэг хошууны шийдвэрээр хэрэгжиж эхэллээ. Энэ бол Монголын нүүрсний зах зээлийг хяналтандаа оруулснаа илэрхийлэх гэсэн Хятадын талын анхны оролдлого биш.

Өмнө нь ч хэд хэдэн удаа нүүрсний ү н и й г хямдруулах, хилээ хаах зэргээр биднийг түншиж байсан юм. 2011 он гараад хэдхэн хонож байхад Шивээхүрэн-Цэхэ боомтоор Хятадын тал тав хоног хилээ хааж байсныг хол богдох хүмүүс санаж бай гаа байх. Тэр үед МАК зэ рэг хэд хэдэн компанийн нүүрс хил дээр боогдож, зур гаан сая ам.долларын урс гал нам зогссон гэдэг. Шивээхүрэнтэй хил залгадаг Өвөрмонголын Альшаа аймгийн Эзний хошууны орон нутгийн захиргааныхан нүүрс импортлогч компаниудтайгаа нийлэн “Нүүрсний экспортын нийгэмлэг” гэгчийг байгуулж Монголын нүүрс экспортлогч компаниудад үнийн тулгалт үзүүлэхийн тулд ийнхүү хил хаан тохуурхаж байсан удаатай. Урдын дунд хошууны гадагшаа борлуулсан ба хадгалсан нүүрсний тонн тутмаас төлбөр авах энэ удаагийн шийд вэр ирэх оноос хэрэгжиж магадгүй болов.

Энэ нь Монголын нүүрсний экспорт ирэх жилээс эрс нэмэгдэх, Тавантолгойд БНХАУ-ын нүүрсний мангас “Шинхуа” оролцох эсэх зэрэг нөхцөл байдлуудтай холбоотой угтал арга хэмжээ хэмээн судлаачид үзэж байна. Энэ нь Монголын төрөөс баримталж буй түүхий нүүрсний экспортыг багасгах, боловсруулах, баяжуулах үйлдвэр үүдийг байгуулан нэмүү өртөг шингэсэн нүүрсийг экс портлох манай бодлогыг сөр гүүлэн тавьж буй хятад бодлого гэж ойлгож болохоор бай гаа юм. Хоёрдугаарт, Мон голын нүүрс экспортлогч ком паниудын борлуулалтын суваг болон Монголоос импортлох нүүрсний үнийг монополчлон ба рих, Монголын нүүрсийг түү хийгээр нь авах гэсэн зорилго нуугдаж буй.

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТТОЙ ХОЛБООТОЙ БҮХ АСУУДАЛ “ШИНХУА”-Н МЭДЭЛД ОЧЖЭЭ

Өнгөрсөн жил БНХАУын нүүрсний салбарын хамгийн хүчирхэг компаниуд болох “Шинхуа”, “Чинхуа”, “Пүүшин” зэрэг компаниуд нийлж “Боомтын компани” гэгчийг байгуулжээ. Шинхуа дийлэнх хувьцааг нь эзэмшигч “Боомтын компани” нь Монголын нүүрсний экс порттой холбоотой бүх асуудлыг зохицуулах эрхийг гар таа авсан хэрэг юм. Мөн “Шинхуа” корпораци Өвөрмонголын Баяннуур аймгийн Улиастай хошууны Ганцмод хилийн боомтод 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, жилд 20 сая тонн нүүрс угааж, коксжуулах хү чин ча дал бүхий үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажлаа эхэлжээ. Тус хошууны Өөрчлөлт шинэч лэлтийн хорооны мэдэгдсэнээр уг төсөл хэрэгжиж эхэлснээр жилд 12 сая тонн нүүрс угааж, 4.8 сая тонн кокс боловсруулахаас гадна 480 мянган тонн метилийн спирт, 48 мянган тонн нүүрсний тос үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүтээн байгуулалтын ажил 2012 онд дуусч үйлдвэрлэлээ эхэлнэ хэмээн Синьхуа мэдээлжээ. Тиймээс энэ аварга том үйлдвэрлэлийн түүхий эдийг Монголоос хамгийн хямдаар бэлтгэхийн тулд манай төрийн бодлогод тавьсан Шинхуагийн “хориг” энэ байж болох юм. Цаашид бая жуулсан нүүрс гаргах зорилттой манай компаниудын хувьд тонн тутамд 120 юань төл нө гэдэг хэн нэгэнд мөнгөө дээрэм дүүлснээс ялгаагүй тул ядаж хоёр дахин хямдаар түүхий нүүрсээ экспортлох замыг сонгохоос өөр гарцгүй болж мэднэ.

Харин төмөр замаар экспортолж эхэлсэн тохиолдолд Хятадын талаас ирэх энэ мэт орон нутгийн дарамт багасах боломжтой юм. Тэр дундаа Монголын нүүрсийг эцсийн хэрэглэгчид хүргэх үүргийг хятадууд дангаараа хүлээж буй энэ үед олон чиглэлийн төмөр замд анхаарал хандуулах цаг ирж байна. БНХАУ-ын төрийн өмчит “Шинхуа”, “Чайналко”- гийн охин компани “Chalco” Тавантолгойн нүүрсний гол худалдан авагчаар тодорсон. Ийм үед манай парламент, Засгийн газарт Хятадыг даган дуурайх бус түүнийг давж тоглох, илүү алсыг харсан нүүдлийн талаар бодох, ядаж л “Шинхуа”-д тавих угтвар нөхцлийн талаар олон талын эрх ашгийг тооцох цаг иржээ. Хилээ хаалгаж, үнээ заалгаж, үйлдвэрлэлээ боомилуулж, үндэсний компаниудаа сөхрөхөөс өмнө эдийн засаг болон улс төрийн даацтай, зоригтой алхам хийх хэрэгтэй байна. Бензин, шатахууны үнэ нэмэгдэхээр ОХУ-тай дээд хэмжээнд хүр тэл тохиролцдог, ойл голцдог туршлага бий. Гэтэл Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж буй нүүрсний асуудлаар Монгол-Хятадын төрийн хэмжээнд яриа хэлэлцээр хийж яагаад болохгүй гэж.

Хятадын нэг хошуугаар Монгол Улсын нүүрсний салбар үнийн бодлогоо тодор хойлуулж, дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлнэ гэвэл түүн шиг эмгэнэл байхгүй. Энэ нь Монголын нүүрсийг Хятадын нэг мужийн бүрэн хамааралд орохыг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болно. Түүний оронд олон муж руу нийлүүлэх, үүний тулд олон боомтоор экспортлосноор энэ хүү хараат байдлаас зах зээлээ урьдчилан сэргийлэх боломжтой. Монгол, Хятадын Засгийн газар хооронд нүүрсний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг шинээр байгуулах, хоёр улсын хооронд нүүрсний суурь үнийг тогтоосон гэрээ байгуулахаас эхлээд нүүрсний худалдаа эрхэлдэг томоохон хот, мужууд болон хилийн боомтуудад Монгол Улсын нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг зохицуулах, хянах эрх бүхий албан тушаалтантай болох зэргээс эхлээд төрийн бодлогоор Засгийн газрын төв шинд хийх зайлшгүй шаардлагатай олон асуудал хуримтлагдаж буйг дээрх шийдвэр харууллаа.

Манай улсын нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн ханшид хүрэхгүй байна хэмээн улстөрчид шүүмжлэх болсон. Гэтэл үнэндээ БНХАУ-ын Худалдааны яам хийгээд бусад төвийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд Монголоос хамгийн хямд үнээр нүүрс авах бодлогыг төрийн хэмжээнд явуулж байна. Энэхүү бодлогын хүрээнд цөөн компаниар нүүрсний худалдаа хийлгэх, тэднийг тусгай зохион байгуулалтад оруулах зэргээр өөрсдийн монополь байдлаа улам нэмэгдүүлэхийн тулд Хятадын төр компаниудаа бодлогоор дэмжиж, давуу эрх олгож байна. Гэтэл манайд ямар байгаа билээ. Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх Хятадын бодлогын эсрэг тавих Монголын төрийн бодлого үгүйлэгдэж байна.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: http://www.mongolnews.mn/p/25515

May 12, 2010

Annual report of Business School at National University of Singapore

Ih goy shiildeltai ed baina. Mon dotorhi medeelel aguulga ch saitai yum. Magadgui manai businessiin baiguullaguud annual reportoo iimerhuu helbereer hiivel sonirholtoi baih yum bolovuu.

March 22, 2010

Misfortune is the best university.
Life is the best professor.
We learn fast from survival.
Cherish failure.

February 22, 2010

DICTIONARY FOR WOMEN'S PERSONAL ADS

DICTIONARY FOR WOMEN'S PERSONAL ADS

40-ish = 49
Adventurous = Slept with everyone
Athletic = No tits
Average looking = Ugly
Beautiful = Pathological liar
Contagious Smile = Does a lot of pills
Emotionally secure = On medication
Feminist = Fat
Free spirit = Junkie
Friendship first = Former very *friendly* person
Fun = Annoying
New Age = Body hair in the wrong places
Open-minded = Desperate
Outgoing = Loud and Embarrassing
Passionate = Sloppy drunk
Professional = Bitch
Voluptuous = Very Fat
Large frame = Hugely Fat
Wants Soul mate = Stalker

WOMEN'S ENGLISH:

1. Yes = No
2. No = Yes
3. Maybe = No
4. We need = I want
5. I am sorry = you'll be sorry
6. We need to talk = you're in trouble
7. Sure, go ahead = you better not
8. Do what you want = you will pay for this later
9. I am not upset = Of course I am upset, you moron!
10. You're very attentive tonight = is sex all you ever think about?

MEN'S ENGLISH

1. I am hungry = I am hungry
2. I am sleepy = I am sleepy
3. I am tired = I am tired
4. Nice dress = Nice cleavage!
5. I love you = Let's have sex now
6. I am bored = Do you want to have sex?
7. May I have this dance? = I'd like to have sex with you
8. Can I call you sometime? = I'd like to have sex with you
9. Do you want to go to a movie? = I'd like to have sex with you
10. Can I take you out to dinner? = I'd like to have sex with you
11. Those shoes don't go with that outfit = I'm gay

And finally.....

A recent scientific study found that women find different male faces attractive depending on where they are in their menstrual cycle.
For example, when a woman is ovulating she will prefer a man with rugged, masculine features.
However when she is menstruating, she prefers a man doused in petrol and set on fire, with scissors stuck in his eye and a cricket stump shoved up his backside.

February 10, 2010

Хүний наймааны золиос болсон Монгол эмэгтэйн ярилцлага

Хүний наймааны туха зөндөө ярилцлага, кино зэрэг гараад л байх юм, тэгээд яг хохирдог улсууддаа хүрэх хүртээмж бага байдаг шиг байх юм. Яаж ч мэдээлмээр юм бэ дээ. Санаа оноо байна уу?

“Тагнуулын байгууллагад хандсандаа өөрийгөө би азтай гэж хэлэх байна”

Гадаадад цалин өндөртэй ажилд зуучлах, ажлын байр найдвартай гэсэн зар сонины нүүр болгонд байдаг. Үүнийг шалгаж, үнэн худлыг нь тогтоодог байгууллага байдаг эсэх нь эргэлзээтэй. Нэг хэсэг хотынхныг хошгоруулж байсан энэ зар хөдөө орон нутгийг чиглэж, гэнэн итгэмтгий хөдөөний иргэдийг гадаадад аваачиж хохироох явдал гарах болжээ.

Энэ жил манай улсад зуд нүүрлэж, олон айл амьжиргаанаасаа салах магадлал өндөр. Их зуд нүүрлэсний дараа хөдөөнийхөн хотыг зорих явдал өмнө нь ч гарч байсан. Тэд өнөөдөр Улаанбаатарыг бараадах гэхээсээ илүүтэй, гадаад руу явж амьдралаа дээшлүүлэх сонирхолтой болж байгаа. Тэдний энэ хүслийг далимдуулж мөнгө олох, хүний наймааны золиос болгох явдал гарах болсон байна. Турк улсад өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр говийн нэгэн бүсгүй хүний наймааны золиос болсон байна. Тэрээр тус улсад өндөр цалинтай ажилд зуучилж өгнө гэдэг зарын цаана ямар аюул нуугдаж байгааг манай сайтаар дамжуулан нийтэд мэдээлэхийг хүссэн юм.

Хохирогчийн хүсэлтээр нэрийг нь нууцалсан болно.

-Өөрийг чинь өмнө нь хот орж үзээгүй гэж байсан. Яаж яваад Турк явахаар болчихов оо?
-Манайх өөрийн гэсэн хэдэн малтай, амьдрал болоод л байсан. Гэхдээ малаа өсгөхийн хажуугаар амьдралаа сайжруулъя хүүхдүүдээ дээд сургуульд ороход нь сургалтын төлбөрийг нь хийх мөнгөтэй болох шаардлага гарч эхэлсэн. Үнэндээ хөдөөнийхөнд бэлэн мөнгө олох боломж их хомс. Хаврын улиралд хэдэн ямааны ноолуураа зарах, хаяа малаа зарж бэлэн мөнгөтэй болдог. Сүүлийн жилүүдэд ган, зуд нүүрлэх болсноос малдаа найдаж, амьдрах боломж ч хомс болсон. Хот ороод ажил хийе гэхээр ажил олдохгүй. Гэтэл өнгөрсөн жил манай нутагт Турк улс руу өндөр цалинтай ажилд зуучилна, ажлын байр бэлэн очоод байрлах байр үнэггүй бараг л диваажинд аваачина гэсэн зар тарааж, явах хүмүүсийг бүртгэж эхэлсэн.

-Тэр зараас та хамгийн чухалчилж юуг нь харсан юм вэ. Таны аюулгүй байдлыг хамгаалах, амь нас эрүүл мэндийг хамгаалах талаар ер нь ярьж байсан уу?
-Хүн ажлын байраар хангана, цалин өндөр гэсэн амлалтыг нь л чухалчилдаг байх. Би ч гэсэн энэ хоёр үгийг л олон дахин давтан хэлснийг нь санаж байна. Бараг л тэнд очсон хүн өвддөггүй, та ажлаа л хийгээд байвал цалин тань сар сараар нэмэгдээд байдаг гэж хэлж байсан. Их мөнгөний сураг сонссон хүн түүнийг алдахыг хүсдэггүй юм билээ. Тэгээд ч мөнгө олох боломж байхад эрүүл мэндээ хоёрдугаарт тавьдаг нь монгол хүний нэг муу зан юм уу даа.

-Амласан цалин нь тийм өндөр юм уу?
-Өндөр. Хөдөөний бидэнд бол бараг л толгой эргэмээр тоо хэлж байсан. Долоо хоногт 170 лир буюу манайхаар 170 мянган төгрөгний цалинтай гэж байсан. Эхний сард ингэж аваад дараа сараас нь нэмэгдэж, 270 болтол нэмэгдэнэ гэж байсан. Түүнээс гадна байр, хоол үнэггүй гэхээр бүр ч явах сонирхлыг өдөөсөн.

-Тантай уулзаж бүртгэж авснаас хойш хэр удаж байж явуулахаар болсон вэ?
-Их удаагүй. Туркийн нэгэн оёдлын үйлдвэрт туслах ажилчны ажлын байр олчихсон байна. Яаралтай явах хэрэгтэй байна гэж шавдуулсаар байгаад бараг л сарын дотор явах болсон. Тэнд очиход бүх юм чинь бэлэн байгаа, эндээс цай хоол, замд хэрэглэх ойр зуурын хэрэглээний зүйлээ аваад яв гэж гэсэн.

-Очоод ямар ч байсан эхний удаад ямар нэгэн ажилд оруулаа байлгүй дээ?
-Мөнгө гэхээр бусдын аз жаргалыг уландаа гишгэдэг хүмүүс хэнийг ч хайрладаггүй юм байна гэдгийг хүний нутагт очоод л ойлгосон. Тэд цайны мөнгө ч үлдээлгүй хармааг минь хоосолж орхиод л алга болсон. Юун ажил, нөгөө бэлэн байр, үнэгүй хоол. Эргэж би тэдний нэгтэй ньч өнөөдрийг хүртэл уулзаж чадаагүй явна. Даан ч дээ, бид чинь адилхан монгол хүмүүс шүү дээ гэж бодохоор л гол минь харлаж, хүний нутгийн газар шороог нулимсаараа л овоохон дэвтээх шив дээ. Дээрээс нь энд үлдсэн дөрвөн хүүхдээ бодохоор тэдэндээ л амь мэнд эргэж ирэх юмсан гэж бодох болсон.

-Туркад очоод хаана байрлуулсан юм бэ?
-Станбул хотын Чайлан дүүрэгт байрлуулсан. Тэнд ажилгүй монголчууд их олноор цугладаг газар. Энд намайг нөгөө ажилд зуучилсан хүн маань аваачаад ёстой л хувь заяанд минь даатгаад орхиод алга болсон. Хүн амьтан танихгүй, хэл ус мэдэхгүй ёстой л хамраараа газар шаана гэгч л болсон. Тэр үед л жинхэнэ эх нутгийн газар шороо торго шиг зөөлөн гэдэг үгний үнэнг ухаарсан даа.

-Чайлан дүүрэгт монголчууд олноор цугладаг юм бол танд туслах хүн олдоогүй гэж үү?
-Туркад очсон монголчуудын дунд хамгийн муухай, хамгийн өөдгүй бүр үгээр хэлэхийн аргагүй адгийн нэг зарчим үйлчилдэг. Тэр бол монгол хүн монгол хүнтэйгээ хэзээ ч бүү ярь. Монгол хүн бол монгол хүнийхээ дайсан гэсэн зарчим. Арай ч дээ гэж бодож, шаналахаас хэтрэхгүй юм. Тийм орчинд байсан гэдэгтээ ч итгэхгүй байна. Эндээс намайг ажилд зуучилна хэмээн залилсан хүмүүс ч надад тэнд очоод Монголчуудаасаа хол бай, тэдэнд бүү итгэ гэж захиж байсан. Энэ бол эндээс хүний наймаа хийж байгаа хүмүүсийн өөрсдийгөө илчлэхгүй гэсэн бас нэг арга юм даа. Энэ нь тэнд байгаа монголчуудыг нэгэндээ туслах сэтгэлийн шижмийг таслахад их үүрэг гүйцэтгэж байгаа гэж бодох болсон. Хэрэв чи Туркад очсон л бол Монгол гэдэг улс байдаг гэдгийг март гэж тэнд байгаа монголчууд зөвлөдөг. Мөнгөний төлөө хүний санаанд оромгүй их муу, муухай зүйлсийг хийдэг болж байгаа нь даанч харамсалтай.

-Очоод ажил хийж үзэв үү?
-Нохой хамартаа хүрэхээр усч гэсэн үг байдаг шүү дээ. Нэгэнт хармаандаа мөнгөгүй болсон тул ажил хайж гадуур явах болсон. Тэнд байгаа монгол эмэгтэйчүүдэд ажил олдоод байдаг юм билээ. Харин эрчүүдэд нь хийх ажил олддоггүй гэсэн. Би ажил хайсны эцэст нэг цайны газарт 12 хоног ажиллаад 70 лирийн цалин авсан.

-Арван хоёр хоног ажилласан гэхэд өндөр цалин юм биш үү?
-Авч байгаа мөнгөний тоо их юм шиг боловч энэ мөнгөөр тэнд амьдрана гэдэг гуйлга гуйхаас долоон дор. Юмны үнэ ханш манайхаас их өндөр. Нэг хайрцаг янжуур монгол мөнгөөр таваас долоон мянган төгрөг бол, архи хамгийн хямд нь хориос гучин мянга, манайд зарагддаг талхны гуравны нэг хэмжээтэй нь долоон мянга, нэг килограмм гурил хоёр мянга долоон зуу гээд бодохоор 70 мянган төгрөгний цалин хамарт ч үгүй, аманд ч үгүй алга болсон. Тэнд байгаа монголчууд махнаас гарахын тулд тахианы шулсан ясыг нэг килограммыг нь 1500 төгрөгөөр авдаг. Түүнийгээ буцалгаад гурил тавиад иддэг юм.

-Эмэгтэйчүүдэд ажил олддог гэж хэлсэн. Ямар ажил голдуу олддог юм вэ?
-Эндээс аваачсан хүмүүс зүгээр тэнд аваачаад гудамжинд орхиод алга болдог. Чамайг хэн нэгэн эрэгтэй ивээлдээ авч, Турк эзэндээ зарах бол энүүхэнд. Хэрэв ямар нэгэн ажил олдоод орлоо гэхэд цалингаа авахын тулд заавал эзэнтэй нь нэг оронд орох шаардлага тавьдаг. Сайхан амлаж, ажилд аваад цалин өгөх дөхөхөөр байрладаг өрөөнд шөнө хоёроос гурван цагийн үед орж ирээд унтах шаардлага тавьдаг. Хэрэв үгүй гэвэл тэндээс шууд хөөгдөнө. Олон ч удаа хөөгдөж, гудамжинд хоносон. Дулаахан орон тулдаа л хөлдөөд үхчихээгүй. Хамгийн өөдгүй, хамгийн новшийн хүмүүс бол Туркчууд гэж европынхон ярьдаг юм билээ. Тэд үнэхээр хүн муутай, онцгүй хүмүүс. Манайхаар бол европын хужаа нар гэсэн үг.

-Эрэгтэйчүүд нь ажил олдохгүй юм бол тэнд юугаа хийж байдаг юм бол?
-Олон хүн сайнтай муутай гэдэг. Зарим эрчүүдийг нь ажил хайгаад очихоор “Чи надад монгол хүүхнээсээ аваад ир. Тэгвэл ажил, мөнгө чамд өгнө” гэдэг гэсэн. Зарим нь Туркчуудын гар хөл болж, иймэрхүү замаар охидоо зарж амьдардаг юм шиг байна лээ. Хэрэв бүсгүй чинь царайлаг бол миний мөнгө олох хэрэгсэл гэж эмэгтэй хүнийг эрчүүд хэлдэг юм гэсэн. Тэнд эмэгтэй хүн бол хүн гэхээсээ мөнгө олох хэрэгсэл гэж эмэгтэй хүнийг хардаг. Бас эрчүүд нь хулгай их хийнэ. Хүнсний бараа их үнэтэй учраас ихэнхдээ хулгай хийж авдаг. Үүнийгээ “тонгороо” гэж нэрлэдэг. Бэлэн хувцасны дэлгүүрт ороод гарч ирэхдээ баахан хувцас давхарлаж өмсөөд л гараад ирнэ.

-Тэнд монгол эмэгтэйчүүд олон уу?
-Нэлээн олон байдаг бололтой юм билээ. Цэцэг цэврүү шиг сайхан монгол охид тэнд гунхаад л явж байна. Дөнгөж арван долоо, найм хүрч яваа охидоо харахаар хүний нутгийн хатууг улам л зүхмээр санагддаг. Наашаа харсан турк болгоныг царайчлаад эх оронгүй юм шиг тэнэж яваа тэд Монгол гэдэг улс байдгийг мартсан гэхэд болно. Эзэнгүй сүрэг лүү чоно хэрхэн дайрдаг шиг туркууд тэднийг бараа таваар шиг л үздэг. Зарим хүүхэн нь Туркчуудтай хамтран амьдарч, биеэ үнэлэх нь зүгээр л энгийн ажил гэхэд болно доо.

-Биеэ үнэлэх явдал их байдаг уу?
-Тэдний амьдрах арга бие үнэлэх л болж үлддэг. Энд баахан өр тавиад явчихсан хүмүүс буцаж ирэх аргагүй болдог. Түүнээс гадна хармаандаа ганц улаан мөнгөгүй үлдсэн хүмүүст өдөр хоногийг өнгөрөөх л зам үлддэг. Эх орон бол тэдэнд мартахаас өөр аргагүй тийм зүйл болж хувирдаг.

-Монгол охид биеэ үнэлээд гайгүй мөнгө олж чадах уу?
-Тэнд чинь монгол охидоос хямдхан юм байхгүй. Өдрийн хоолонд ороод дээрээс нь 20 лир авахад л бие үнэлсний хөлс төлөгдөж байгаа нь тэр. Харин орос хүүхнүүд их үнэтэй байдаг юм гэсэн.

-Туркчуудын амьдрал ер нь хэр юм вэ?
-Манайхаас долоон дор амьдралтай хүмүүс байдаг юм билээ. Эндээс ажилд зуучилж өгнө гэсэн хүмүүс их гоё гоё юм ярьдаг. Бараг л турк айл болгон зарцтай шахам юм хэлдэг. Гэтэл туркууд бараг бүгд шахуу түрээсийн байранд амьдардаг хүмүүс байдаг юм билээ. Түүнийгээ “Кералях” гэж нэрлэдэг. Өөрийн гэсэн орон байртай турк хүн ер нь ховор. Тэдний сарын цалин 700-800 доллар байдаг ч хамгийн хямд байрны хөлс нь сарын 500 орчим доллар байдаг гэсэн. Түүнээс гадна барьцаанд бас мөн хэмжээний мөнгө төлдөг гэж байна лээ. Харин байрнаасаа гарахад барьцааны мөнгө нь эргэж олддоггүй. Далан сая шахам хүн амтай энэ улсад манайхаас долоон дор амьдрал хаа сайгүй тааралдана. Тэнд очсон хүмүүс хамгийн түрүүнд хүн чанарын өчүүхэн ч үнэргүй болдог нь хамгийн аюултай юм даа.

-Аюулгүй амьдрах боломж ер нь хэр вэ?
-Тэнд очсон хүмүүсийн амь амьдрал дээсэн дөрөөн дээр л байдаг. Хоёр монгол эмэгтэйг хөлнөөс нь чулуу уяад дүүжилж алсан хэрэг гарсан гэнэ гээд нэг хэсэг шуугисан. Ямар ч бүртгэлгүй, хэн хаана явааг нь мэдэхгүй юм чинь хэн нь дүүжлэгдэж үхсэнийг ч мэдээгүй. Тэгээд ч тэнд байгаа монголчууд нэгнээ танихгүй шахам байдаг юм чинь хэн нь алга болсныг ч үгүйлж чадахгүй. Т гэж эмэгтэй найман сартай дутуу төрөөд эмнэлэгт хандалгүй хүүхдээ алаад хогийн саванд хаясныг нь Туркийн цагдаа нар хайж, хэсэг монголчуудыг баривчилсан тохиолдол ч гарч байсан. Буун дуу гарах нь манайханы чоно үргээж буу тавьдагтай л адил шахам болсон газар даа.

-Ингэхэд та яаж яваад Монголдоо эсэн мэнд ирж чадав аа?
-Би тэндээс 1903 луу ярьж тусламж хүссэн. Мөн гэрийнхэнтэйгээ холбоо барьсны дагуу тэд Тагнуулын байгууллагад хандсан юм билээ. Энэ байгууллага гадаад улсад хүнд байдал орсон иргэдийнхээ эрхийг хамгаалах талаар шуурхай арга хэмжээ авдаг юм байна. Үнэхээр өөрийгөө би азтай л гэж хэлэх байна. Наашаа ирэхдээ түр саатуулах байр буюу “Яванжи”-д нэг хоносон. Энэ нь гадаадын хүмүүсийг эх орон руу нь буцаахад түр саатуулдаг байр гэсэн үг. Тэнд ороод эх орон руугаа маргааш буцна гэсэн тэр өдөр би дахин төрсөн. Эх орон минь намайг хоёр дахиа өлгийдөж авч байгаа юм шиг л санагдаж байсан. Эх орон ямар үнэтэйг, эрх чөлөө зөвхөн монголд л байдгийг энд амьдрахад хамгийн их аз жаргалтай гэдгийг гадаадад зовлон үзсэн хүн болгон хэлэх байх. Эх орноосоо гадагш гарч аз жаргал хайна гэдэг хамгийн их эрсдэлтэй юм байна гэдгийг ухаарлаа. Үүнийг ч монголчууддаа хандаж хэлэх байна.

Ярилцсан: Б.Солонго